Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар төр засгийн байгууллагуудад өндөр алба хашиж байгаа эмэгтэйчүүддээ баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.

УИХ-ын эмэгтэй гишүүд, яамдын эмэгтэй сайд нар болон гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудад удирдах алба хашиж буй бүсгүйчүүдийн төр, түмний төлөө зүтгэж буй үйлсэд өндөр амжилт хүсээд гарын бэлэг гардуулав.

Х.Даваа

5