Наян мянган "найз"-тай дуучин А.Хишигдалай
2014/03/06
"UBS" телевизийн Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Тэрбээр анх өгдүүтэй бяцхан охины төрхөөр гарч ирсэн ч одоо өөрийгөө чамлахааргүй уран бүтээлч болохоо харуулж байгаа.
Түүнийг “Royal” мюзик продакшнтай 200 саяын гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан. Харин энэхүү мэдээллийг тэрбээр үгүйсгээгүй билээ. Анх “Universe best songs” нэвтрүүлэгт оролцож байхдаа 17-хон настай байсан. Тэр үед нүүрээ будаад, өсгийтэй гутал өмсөөд явах нь зохистой харагдах байсан уу гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй. Би тэр үед хүүхэд шиг хүүхэд байсан. Нүүрээ буддаггүй, жийнс, кээтнээс салдаггүй охин байлаа. Тэр цагаас хойш олон жил өнгөрч одоо нүүрээ будаж, эмэгтэйлэг харагдахын тулд гадаад байдалдаа анхаардаг болсон. Би зүгээр л цаг цагт нь тохируулж өөрчлөлт хийсэн гэдэг.
А.Хишигдалайг “Хайртай хүндээ”, “Хайрын бэлэг” зэрэг дуу дуулсан гэдгийг түүний дууг сонсдог фэнүүд нь мэдэх биз ээ.
Дуучин бүсгүй маань наян мянган найзтай юм байна. Түүний фэйсбүүкийн найзын тоо нь 81 мянгад хүрчээ.
Д.Ана
Зочин · 2014/03/10
Bolj b.na duu miny