Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд АТГ-аас Эрүүгийн хэрэн үүсгэн шалгаж байгаа билээ. Тодруулбал,

  • Арилжааны банкнуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэл
  • Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал
  • Хэлцэлтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна.

Эдгээр хэргүүд эхнээсээ яллах дүүрэлттэйгээр шүүхэд шилжиж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ингэснээр шүүхээс түүнийг гэм буруутай эсэхийг тогтоох юм.

Харин бусад хэргүүдийн хувьд АТГ гадаад улсад бие даан мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй тул эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улстай хамтарч ажиллаж байгаа болохоор удаашралтай байгаа аж. Гэхдээ Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, холбогдох нотлох баримт ирүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үр дүнд тодорхой нотлох баримтууд АТГ-т ирсэн гэдгийг АТГ-аас мэдээлсэн.

Бид хэргийг шүүхэд шилжих болон зүйд анги, тухайн зүйл ангийн ялын бодлогын талаар эргэж мэдээлэх болно.