Монгол улс архин далайд живэх нь ээ
2014/03/09
Өнөөдөр Монгол улсад архины 57, спиртийн 9, шар айрагний 9, дарсны 10 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүн дээр импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундаа нэмэгдэнэ. Тэгэхээр манай улсын нэг хүнд ногдож байгаа архины хэмжээ жилд 23 л болж байгаа юм. Энэ нь манай улс архин далайд живэхээр аюултай хэмжээнд хүрсэнг илтгэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ аюултай хэмжээнээс 2-3 дахин их байгаа юм.
Өнөөдөр манай улс архинаас болж жилд дунджаар 373 хүн нас барж байгаа бол архинд донтох иргэдийн тоо ч мөн нэмэгдсээр байна. Тодруулбал “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”-аар архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгджээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн 80 хувь, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэх, тэнүүчлэх, компьютерт донтох өвчтэй, тэдний эцэг эхчүүдийн 86 хувь нь архины хамааралтай байна.
Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой эмгэгт өртөж байгаагийн дотор гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний шалтгааны 97 хувь, гэр бүл салалтын шалтгааны 58.3 хувийг архидалт эзэлж гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлдэгджээ.
Архины хэрэглээ өндөр байгаа энэ цаг үед архи үйлдвэрлэгчид цөөнгүй алдаа дутагдал гаргаж байгаа нь илэрсэн. Тухайлбал мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын явцад ”Шинэ эхлэл”, “Хээр адуу”, “Морьт хангай”, “Тэргүүн трейд”, “Хярын нуур” зэрэг үйлдвэрүүдийн 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь орц найрлага, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл, санамж, эрүүл мэндийн анхааруулгагүй, үйлдвэрийн хаяг, хэрэглэх арга, савлалтын хэмжээ, цувралын дугаар, нөхцөл зэргийг тэмдэглээгүй гэх зэргээр цөөнгүй дутагдал илэрсэн байгаа юм.
Тэгвэл архинаам хамааралтай хүмүүсээ манай улс хэрхэн харж ханддаг вэ? Хордлого тайлах төв, та бидний нэрлэж заншснаар архины албдан эмчилгээнд хамруулж байгаа. Харин төрийн бус хэд хэдэн байгууллага архинаас гаргах сургалт, сурталчилгаа явуулсаар байгаа. Тодруулбал “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвтэй адил үйл ажиллагаа явуулж буй бусад газруудын судалгааг гаргахад Нийслэлийн Багануур дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгино хайрхан дүүрэгт 15, Налайх дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 4 нийт 32 газар, нийгмийн эмзэг бүлгийн гэр оронгүй хүмүүст халуун хоолоор үйлчлэх, түр байрлуулах, сургалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд сүүлийн 10 гаруй жил өөрчлөлт хийгдээгүй “Архидан согтууралтыг хянах тухай” хуульд томоохон өөрчлөлт хийж, архины хяналтыг чангатгах цаг нь болсныг харуулж байна.
Нөгөө талаас архины хэрэглээг багасгах талд анхаарал хандуулах сургалт сурталчилгааг хийх хэрэгтэй байна. Өнөөдөр архины зохистой хэрэглээ гэж яригддаг ч үнэн хэрэгтээ архи нь хор бөгөөд зохистой хэрэглээ гэсэн ойлголт байдаггүй. Ядаж л үүнийг ЭМЯ-аас нийгэмд хандсан сурталчилгаа хийгээд Л.Гүндалай бэлгэвчийг сурталчилсан шиг сурталчилаад байвал хичнээн хүнд хүрэх бол... бодох л асуудал.
Мөн архинаас гаргах сургалт сурталчилгаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудаа бодлогоор дэмжиж архин далайд живээд байгаа Монголчуудаа аврах цаг ирсэнг энэхүү нийтлэлээрээ холбогдох албаныханд дуулгамаар байна.
А.Баярмаа
Зочин · 2014/03/10
Íýã õ¿íä íîãäîõ àðõèíû õýìæýýã áóðóó òîîöîîëîîä áàéãàà þì áèø ¿¿. ßàæ òîîöîâ. Ýíý áîë ¿íýõýýð ýìýãíýë áîëîîä óäàæ áàéíà. Àðõè áîðëóóëàõã¿é áîë äýëã¿¿ðèéí îðëîãî 10-20 äàõèí áóóðäàã ãýýä ë áîäîîä ¿ç ë äýý. Ìîíãîë óëñ àðõèíû ¿ûëäâýð¿¿äòýéãýý äàéí çàðëàõ öàã íü áîëñîí. Ìîíãîë õ¿í õýðýãòýé þó ÍÀÌ ñàíõ¿¿æ¿¿ëäýã õýäýí àðõèíû ¿éëäâýð õýðýãòýé þó. ßã îäîî ë øèéäâýð ãàðãàõã¿é áîë îðîéòîîä àëü ýðò ýõýë÷èõñýí ø¿¿ äýý.
Зочин · 2014/03/10
яг зөв.гол нь хүмүүсийн тархинд зөв хэрэглээг таниулах нь зөв гэж бодож байна. Одоо үед манайхан олон орноор явж юм үзэж нүд тайлсан юм чинь харин ч олон жилийн өмнөх шиг биш байх байхаа.Залуучууд ажил хийж санхүүгээ дээшлүүлэх нь гол зорилгоо болгосон өнөө үед зөв газар нь зөв оновчтой үгээр тархинд нь шингээж өгөх хэрэгтэй байх аа?