Шатахууны тээвэрлэлтийг өдрийн цагаар хийх хүсэлтийг АМГТГ-аас хотын дарга Х.Нямбаатарт хүргүүлжээ
4 цагийн өмнө

Улаанбаатар хотод аравдугаар сарын эхээс шатахууны хомсдол үүсэж эхэлсэн. Зарим ШТС шатахуун борлуулахгүй, борлуулж байгаагийнх нь ойролцоо уртаас урт дараалал үүсэх болоод 20 гаруй хоносон гэхээр итгэмээргүй.
Өмнө нь ШТС-ууд шөнийн цагаар цэнэглэлтээ хийгээд, түүнийгээ өдөр нь борлуулаад, зохих стандарт, журмын дагуу процесс өрнөдөг байсан. Харин 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлжээ. Тус албан бичигт гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж АИ-92 шатахууныг өдрийн цагаар нийлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгааг дурджээ. Энэ нь холбогдох стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчих эрсдэлтэй юм.
Тус албан бичигт “Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж ААН-үүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Ердийн үед ШТС-уудыг холбогдох ААН нь шөнийн цагаар цэнэглэдэг бөгөөд тус цэнэглэлтээрээ өдрийн борлуулалтаа хийж чаддаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж шөнөдөө цэнэглэсэн ШТС-ын шатахуун дуусаж өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд бид том оврын, чиргүүлтэй түгээх автоцестирнүүдээр хангалт хийх шаардлагатай байна.
Шатахуун нь аюултай ачаа тул өдрийн цагаар түгжрэл ихтэй үед Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэлтийг хийх нь холбогдох тандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчих эрсдэлт байдал бий болгоод байна. Иймд түр хугацаанд өдрийн цагийн түгээлтийг хийхэд дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд зохицуулалт хийж туслалцаа үзүүлнэ үү” хэмээн хүсэлт хүргүүлжээ.








Зочин · 9 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN DYRTAI XUSSN SEKSY BOOL BOLN80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEKSEER XUCHINDEX ERTEI BOOB VANAGXAN XXN DOLOOJ80955877AL SEKSDEED ANUSN