Саяхан Харанга хамтлагийн "Үгүйлэн санана" дууг хятад дуучин дуулснаар хэн нь энэ дууг зохиов гэсэн яриа хүмүүсийн дунд гарсан билээ.

Тэгвэл энэ талаар Харанга хамтлагийн ахлагч Чулуунбат мэдэгдэл хийж, Лао Ву хэмээх хятад дуучин өөрийнх нь дууг нь хуулбарлан зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ талаар олон улсын Оюуны өмчийн газар гомдол гаргахаар судалж байгаа гэж хэлжээ. Чука энэ дууны аяыг 1985 оны 10 дугаар сарын 15-нд зохиож байжээ. 

Ямартаа ч өөрийн үг, ая хэмээн шинээр дуу зохиосон мэт ааш аяг гаргасан хятад дуучин Лао Ву Харангын Чукагийн дуу ийн дуулжээ.