Мисс Б.Бадамцэцэг сүй тавьжээ
2014/03/09
“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Хэцүү анги” киноны Гэрлээ охины дүрээр олонд танигдсан бүсгүй бол Мисс Б.Бадамцэцэг. Тэрбээр “Ану хатан”, “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ.
Б.Бадамцэцэг загварын тайзнаа болон кино урлагт чамгүй амжилттай яваа бүсгүйчүүдийн жагсаалтад бичигддэг нэгэн. ЭМШУИС-д суралцаж кинонд тоглох, миссийн тэмцээнүүдэд оролцох гээд завгүй явдаг залуухан бүсгүйн найз хайртай залууг А.Шагай гэдэг.
Тэгвэл саяхан тэрбээр хайртай бүсгүйдээ бөгж бэлэглэн сүй тавих санал тавьжээ. Түүний саналыг Б.Бадамцэцэг "Би энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй. Чамдаа хайртай шүү" хэмээн хүлээн авсан аж. Хосуудадаа уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье.
Д.Ана
Зочин · 2014/03/11
anand