Танилц: Эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн ХОМ
2019/07/03
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.26-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Тодруулбал,
1. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
2. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
4. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
5. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
6. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
7. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
8. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
9. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
10. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
11. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
13. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
14. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч
15. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Дээрх нэр бүхий шүүгчдээс УДШ-ийн шүүгчид ямар хөрөнгөтэй болохыг хамтдаа харцгаая.
Х.Сонинбаяр нь Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 2014 онд томилогдож, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр 2016 онд томилогдсон. Хоёр байртай байсан тэрбээр иргэний танхимийн тэргүүн болсон жилдээ хоёр байраа дөрөв болгож, гэр бүлийн орлого нь ч огцом нэмэгдсэн. Гэхдээ гэр бүлийн орлого нь нэмэгдсэн нв 2018 онд 4 байраа 2 болгож цөөлсөнтэй холбоотой байх магалалтай.
Түүний орлого 2014 онд 50744.64, 2015 онд 64849.94, 206 онд 66744.65 болж өссөн бол 2017 онд 61388.40 болж буурсан ч өнгөрсөн онд 65258.72 төгрөг болон өссөн. Гэр бүлийн орлого нь 2014 онд 207822.00, 2015 онд буурч 149327.50, 2016 онд огцом өсч 271713.70 төгрөг болж, 2017 онд 363660.30, 2018 онд 419156.48 болон.
Машин: Тoyota,Land Cruiser 80- 1,Toyota,Land Cruiser 200- 1
Газар: Эзэмших, 308 м2-1, Эзэмших, 750 м2-1
Үнэт, эдлэлгүй. Харин 2018 оноос 2480.55 төгрөгийэ хадгаламжтай болсон.
Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү
П.Золзаяа нь Улсын дээд шүүхийн шүүгчээр 2015 онд томилогдсон. Шүүгч болохдоо гурван байртай байсан ч 2016 онд нэг байраа зарсан шилжүүлсэн ололтой. Зарсан жил нь өөрийнх нь болон гэр бүлийнх нь орлого нэмэгдсэн.
П.Золзаяа шүүгчийн орлого 2015 онд 42307.84, 2016онд 62412.55 болж өссөн ч 2017 онд 45026.68 болж буурсан бөгөөд 2018 онд 58869.92 болж нэмэгдсэн. Гэр бүлийн орлого нь 2015 онд 53000.00, 2016 онд 72000.00 байсан бол 2017 онд 67500.00 болж буурсан ч 2018 онд 79000.00 болж өссөн.
Машин: 2015 онд Toyota,Highlander- 1,Subaru,Forester- 1 машинтай байсан. Харин 2016 оноос Toyota,Land Cruiser 200 машинтай болсон. Өдгөө тэр машинтайгаа байгаа.
Мал: 2015-16 онд гурван үхэр, 2017 онд 7 үхэр, 2018 онд 6 үхэртэй.
Газар: 2015 онд Эзэмших, 700 м2 гурван газартай байсан. Нэгийг нь нь 2016 оноос гурван газар нь хоёр болсон.
Үнэт эдлэлгүй, хадгаламжаа 2018 онд 33105.00 төгрөгийн хадгаламжтай болсон бөгөөд 50000.00 төгрөгийн авлагатай, 223800.00 төгрөгийн зээлтэй.
Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү
Ц.Амарсайхан нь Улсын дээд шүүхийн шүүгчээр 1999 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа.
Түүний орлого нь 2014 онд 60954.59, 2015онд 72472.76 болж өссөөр 2016 онд 76612.54 игрөг болсон Харин 2017 онд 72680.12 болж буурсан бол 2018 онд 85570.09 болж өссөн. Гэр бүлийн орлого нь 2015,2016 онуудад буурч 2017 оноос нэмэгдэж 2018 онд 20225.52 болсон.
2014 онд 2 байртай тэрбээр 2016-17 онд гурьан байртай болж 2018 оноос эргээд 2 байртай болсон. 2014 оноос өнөөдрийг хүртэл нэг ширхэг Toyota,Land Cruiser 100 машин хөлөглөж байгаа.
Газар: 2014 оноос өнөөдрийг хүртэл Эзэмших-500м2-1, Өмчлөх-425м2-1, Өмчлөх-587м2-1, Өмчлөх-595м2-1 газартай бөгөөд газрынх нь үнэлгээ өссөөр байгаа.
Ямар ч үнэт эдлэлгүй, 16737.02 төгрөгийн хадгаламжтай, 55000.00 төгрөгийн зээлтэй.
Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү
Д.Цолмон нь 2013 оны 4-р сарын 12-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Гурван байртай Д.Цолмон шүүгчийн орлого 2014 онд 46195.59 төгрөг, 2015 онд 55577.10, 2016 онд огцом өсч 82738.00 төгрөг болсон ч 2017 онд 47323.28 болж огцом буурсан ч өнгөрсөн жилээс аажмаар орлого нь нэмэгдэж 66397.22 төгрөг болсон. Гэр бүлийн орлого нь аажмаар нэмэгдсээр байгаа бөгөөд 2018онд 24654.73 төгрөг болсон байна.
Машин: 2014-15 онуудад Toyota,IST- 1,Ssang Yong, - 1 машинтай байсан бол 2016 онд Ssang Yong, - 1,Toyota,IST- 1,Toyota,Prius- 1 машинтай болж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Toyota, IST- 1,Суудлын жижиг машин,Toyota, Prius- 1 машинтайгаа байгаа.
Мал: малын тоо нь жил ирэх бүрт өсөж байгаа. 2018 оны байдлаар хурдан удмын адуу-3, Хонь-57, Ямаа-27, Үхэр-4. Газрын хувьд эзэмших-0004га газар нэг бий. 24971.55 Төгрөгийн хадгаламжтай, гадаадын банк санхүүгийн байгууллагад 0.10 төгрөгийн хадгаламжтай.
Авлага, зээл нь огцом өсөж буурсан. 2014 оны байдлаар Зөв зохицол-партнерс ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Эрдэнэс МГЛ , Авзага трейд ХК-д хувь эзэмшдэг байсан бөгөөд 2018 онд Эрдэнэс Таван толгой ХК, Авзага трейд ХК, Эрдэнэс МГЛ, бусад хувь эзэмшдэг болжээ.
Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү
Г.Цагаанцоож нь 2013-4-12-ны өдрөөс эхлэн УДШ-ийн шүүгчээр ажиллаж эхэлсэн. Өөрийнх нь орлого 2014 оны байдлаар 49325.56 төгрөг байсан бол аажмаар өссөөр 2018 онд 65310.32 төгрөг болсон. Харин гэр бүлийн орлого нь огцом нэмэгдсэн ч 2017 оноос буурсан.
Нэг орон сууцтай, Toyota, Highlander хөлөгдлөдөг. Эзэмших эрх бүхий 0.7га нэг газартай. Авлага нь буурсан ч зээлээ огт төлөхгүй л байгаа.
Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү
Уншигч та бусад шүүгчийн ХОМ-ийг тухайн шүүгчийн нэр дарж дээр он оноор нь харьцуулсан байдаар үзнэ үү.
Бат · 2019/07/04
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
Зочин · 2019/07/03
Сайханцэцэг гуай 2017 онд байсан 471 сая хадгаламжаа хаашаа нуусан бэ Шүүгч цалингаараа ийм их хадгаламжтай болох боломжгүй шүү дээ маш шуналтай хүүхэн дээ