Дуучин Б.Амархүүд фэнүүдээс нь "гэнэтийн бэлэг" барилаа
2014/03/09
МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосон “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа гурван өдрийн турш амилсан юм.
Хаалтын тоглолтын үеэр дуучин Б.Амархүүд "гэнэтийн бэлэг" иржээ. Тодруулбал, Дуучин залуугийн Монгол дахь фэн клубын залуус түүнд уран бүтээлд нь амжилт хүсээд дурсгалын зүйл гардуулж хамтдаа гэрэл зургаа авахуулжээ.
Дашрамд дуулгахад “Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцон тоглосон билээ.
Д.Ана