Нэгдүгээр сургуулийн захиралд оноосон ялыг хэвээр үлдээлээ
2019/07/17
АТГ-аас 2018 оны аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар бид мэдээлсэн.
Тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт холбогдоод байгаа юм. Г.Бум-Эрдэнэтэй хамт М.Бат-Эрдэнэ, Ч.Мөнхбат, А.Уянга, А.Баянмөнх, О.Оюунтунгалаг нарыг Эрүүгийн хуулийн 22.4.4, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс гэм буруутай тооцож 12 сая төгрөгөөр торгох ял оноож байсан.
Тэгвэл Г.Бум-Эрдэнэ нар дээрх шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өчигдөр шүүх хурал нь боллоо. Улмаар анхан шатны шүүх буюу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээлээ.
Тодруулбал,Г.Бум-Эрдэнийг буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгож, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Батэрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор болжээ. Мөн дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хассан байна.
зочин · 2019/07/18
10 жилийн сургуульд 10 жил болчихоод улсын сургуулийг хувийн сургууль мэт үзэж ах дүү хамаатан саднаараа дүүргэдэг явахгүй байгаа захирал авгайгийн дэргэд наад нар чинь юу ч биш байхаа захирал авгай нараа зайлуулаач
зочин · 2019/07/17
улсын сургуульд 10 жил болоод явахгүй ууж идэж ханадаггүй улсын сургуулийг өөрийн хувийн сургууль мэт үздэг захирал авгай нарыг солиоч ээ.
kuka · 2019/07/17
ichij uhmeer yumaa
Төгс · 2019/07/17
Энэ хүмүүсийн ял гээд байгааг хүчингүй болгоочээ Улс төрчдийн авч идсэнтэй зэрэгцүүлэхэд эдгээр хүмүүсийнх бол аяга усны үнэ хүрэхгүй шүүдээ Ичээч шүүгчдээ
Зочин · 2019/07/17
23- н захирал менежерүүд ял авах нээ тэгвэл
Цагаандаа гарах юм аа · 2019/07/17
Энэ хүмүүс бүр цайрчихжээ. Улайн цайм ахууль авчихаад ингээд байх юм. Дараагийн шатны шүүхэд давж заалдвал ялыг нь нэмээд өгөх хэрэгтэй шүү дээ.