Хошин урлагийн "Х ТҮЦ" продакшнаас өрх тусгаарласан "Эмоци" хамтлагийн жүжигчин бол С.Тэмүүжин буюу Тэмкаг уншигч та бүхэн сайн танина. Тус хамтлаг мэргэж­лээрээ өөрсдийн хүч хөдөл­мөрөө сорьж үзье, эрсдэлийг үүрье гэж шийдээд жүжигчин Д.Төвшинтөр буюу Төөтөө, Г.Нарансолонго, Б.Баатар­хүү нар болон СУИС-ийг жү­жигч­ний мэргэжлээр төгссөн залуу  уран бүтээлчдээс багаа бүрдүүлсэн гэдэг.

Авьяаслаг залуу жүжигчин Г.Нарансолонгын чихэнд татагдсан тухайгаа дурссан байдаг. Жүжигчин Тэмка “Анх 2007 онд үндсэн жүжигчнээр орж байсан юм. Энэ үеэс эхлэн сайн  таньдаг болж байлаа. Анх нэг жүжигт эхнэр, нөхөр болж тоглож байсан. Тэгэхэд хажуугаас нь харахад чих нь таалагдсан. Гэхдээ ийм жүжигчин байдаг гэдгийг мэддэг. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний анзаараагүй зүйлийг нь олж хардаг. Одоо ч хааяа найз нөхөд, хамт олондоо ярихаар намайг шоолдог юм” хэмээн өөрсдийн анхны учралын талаар хуваалцаж байсан билээ.

Хосууд өдгөө охин, хүү хоёртойгоо сайхан амьдарч байгаа урлагийн үлгэр жишээ ч залуу гэр бүлийн нэг. Өрхийн тэргүүн жүжигчин Тэмка хуулиа чанга баримталдаг нэгэн гэдгээ харуулаад авав. Тодруулбал, тэрбээр "машины дугаар явдаггүй өдөр ажилдаа" хэмээн өөрийн автобусанд зорчиж яваа зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Энэхүү зургийн харсан түүний цахим ертөнцийн найзууд нь магтаад авлаа. Тухайлбал, "Ааш зан нь эвдрээгүй монгол эр хүн. Ийм л байх хэрэгтэй. Зарим олны танил хүмүүс худлаа хэлбэртээд байдаг юм. Ард түмэнтэйгээ нэгтээд болоо ш дээ" гэж магтаалын үгсээ хайрамгүй хайрласан байна.

Д.Ана