Түрээсийн орон сууцны бүртгэл эхэллээ
2019/07/22
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах зорилгоор баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр баталсан юм.
Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаанд багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтойг албаныхан мэдээлсэн билээ. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ.
Баагий · 2019/09/28
Тийм шүү... Тэгээд шалгуурыг нь хар даа! Байр авчих мөнгөтэй улсыг оруулна гэнээ. хаха Тэрийгээ "Зорилтод бүлэг" гээд байгаа юмуу??
Зочин · 2019/07/22
цахим бүртгэл гэж хаана байнаа
Зочин · 2019/07/22
Humuusee oiriin 5 jil bitgii bair av. Delhii dayar ul hudluh, huvitsaa, huu unaj bn.Ta odoo 1 bair avah munguuruu 5 jiliin daraa 2 bair + mashin avna. Hujaagiin chanargui materialaar barisan barilga m2 ni 1saya-s doosh bno. Ugaasaa odoo mongold bairnii iluudel mash ih bga, 5 jil tureeseer amidarsan ch ta aldahgui. Ene lizing-g ta 5 jild tulj duusahuu? Herev chadahgui bol ta undur huutei zeel avahaas argagui bno. Tegsnees ter munguu usguj bgaad 5 jiliin daraa navs unasan uyed ni av.
Бат · 2019/07/22
Энгийн түрээсийн төлбөр нь 255450-453000 нэмэх нь хэрэглээний бусад зардал нэмэгдэнэ. Барилгын сайдын баталсан 1м2-ын түрээсийн үнэ 6500 төг шүү дээ. 5 жилд худалдан авах боо хамгийн багадаа 285000 төг төлнө гдг бас л худлаа. Хамгийн багадаа 665 000 төгрөг нэмээд хэрэглээний зардлаа төлнө. Үүнийг төлдөг эмзэг бүлгийн хүн байх уу ???????? Хамгийн багадаа шүү