ТҮЦ-нд худалдаалж байсан хавчуургатай талхнаас 22 хүн хордлого авчээ
2019/07/23
Энэ сарын 18-наас 22-ны өдрийн 16 цагийн байдлаар ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч хэрэглэсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор оношлогдсон байна. Одоогийн байдлаар 3 хүн эрчимт эмчилгээний тасагт, бусад өвчтөн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хугацаанд бусад шалтгаанаар 20 хоолны хордлого, халдварын тохиолдол бүртгэгджээ.
Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т,Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоосон байна. Мөн түргэн үйлчилгээний цэгүүдэд тарааж, худалдаалж байсан хавчуургатай талхыг хураан авч, зохих журмын дагуу устгаж Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн Түргэн үйлчилгээний цэг болон ил задгай гар дээрээс түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний худалдаа эрхлэгч нар хаяг, шошгогүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
Gertee hooloo hiigeed savand hiigeed avch yav · 2019/07/23
Hohi ni ee. Batalgaagui yum avch ideheer tegdiin, gertee ochood hooloo hiigeed id, geriin hool ali ch restaurant-nii hoolnoos iluu 100% batalgaatai
МХЕГ ажлаа хийхгүй байна · 2019/07/23
ИРГЭДийн буруу. ЮУНДАА яарч гудамсжинд хооллож байдаг юм вэ? ХАМГИЙН найдвартай, сайн хоол бол гэрийн хоол шүү. ЗООГИЙН газар, ресторанд арга ядаж л хооллодог байх даа. ХАРЖ байхад гудамжинд шарж байгаа , гарал үүсэл тодорхойгүй махыг хүртэл аваад идэж л байх юм . АРАЙ ч дээ болохгүй.