Авто замын гурван бүсчлэлтэй танилц
2019/07/24
Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Бид 2005-2010 оны хооронд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа дүр зургийг тооцоолж эхэлсэн. 2010 оноос түгжрэлийн тухай анх ярьж эхэлсэн. Энэ үед бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн дүгнэлтэд хүрээд дугаарын хязгаарлалтаас гадна нийтийн тээвэрт зорчих хэсгийн нэг эгнээг чөлөөлж өгсөн. Мөн авто замд гүүрэн гарц хийх, уулзварын геометр хэлбэр, төрлүүдийг өөрчилж эхэлсэн. Дараа нь аюулгүйн тойргуудыг уулзвар болгож гэрлэн дохиотой зохицуулалт хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байлаа. Гэвч цаг хугацааны хувьд энэ арга зам цаашид үргэлжлэх боломжгүйд хүрээд байна. Бид хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, метротой болох эсвэл худалдаа үйлдвэрлэл, их дээд сургуулийг хотоос гаргахад 10-аас дээш жил шаардлагатай. Тэгэхээр богино буюу дунд хугацааны ажлыг эхлүүлсэн" гэдгийг өчигдөр танилцуулсан.
Түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваасан байна.
- А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл. Энэ бүс рүү 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах санал яригдаж байгаа.
- Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл. Мөн энэ бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжлэх юм
- С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсэг юм.
Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсчлэлийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Зогсоолын асуудлаас гадна А, Б бүс рүү тодорхой шаардлага хангасан автомашиныг нэвтрүүлэх юм байна.
-
Татвараа төлсөн
-
Торгуульгүй
-
Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой.
Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2.382, зөвшөөрөлгүй 5.312 зогсоол байгаа аж. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15 мянга гаруй төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэж үзжээ.
Зочин · 2019/07/25
Асуусан гэж додомдож нэр зүүгээд л өөрсдийхөөрөө хийнэ. Ард түмний санал тэдэнд юу ч биш. Үүнийг та нар хүсээд байгаа бол удахгүй үзнээ. Дарангуйлалын нийгэм тогтож байна. яг орос хятад шиг, хүчтэй нөлөөтэй нь л зөв байна.
zochin · 2019/07/25
Иймэрхүү шийдлээ улам цааш нь гүнзийрүүлж өгөх хэрэгтэй . Замуудын схемийг сайжруулж энд тэнд зам хаасан хашаануудыг улам багсгах хэрэгтэй байна. Зам үнэтэй. Бензин гаднаас авдаг, хэрэггүй бол машин заавал унахгүй байлгах гээд толгойг нь ажиллуулах шийдлүүд хиймээр байна. Өглөө гарахдаа машинаар хаашаа явахаа зурж байгаад явдаг болмоор байна даа. Түүнээс биш орноосоо босоод л хаа дуртай тийшээгээ давхиад л том том юм яриад л байдаг занг болиулмаар байна
Зочин · 2019/07/24
хаха заавал тэгж ойлгох ямар шаардлага байнаа заасан бүсрүү орж болохгүйг тодотгож байна. өөрөөр хэлбэл та орохын тулд татвараа төл, машинаа үзлэг оношилгоонд нь оруулахгүй байгаа бол бас нэг хөшүүрэг болж байна. Үхэр царайлчаад улам мушгиад байхын зүгээр л биелүүл л дээ
Зочин · 2019/07/24
Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн үзлэгт тэнцээгүй машинаар бусад замд явж болох юм байна, мөн хотын захын болон хөдөөгийн цагдаа нар ийм машинуудыг торгох ёсгүй гэж ойлголоо.
зочин · 2019/07/24
1,Биелүүлэх ёстой үүргүүдийг сайн дурын шахуу үзүүлэлт болгочихсон маш буруу