Хөвсгөлд сураггүй болсон жуулчдын цогцос олджээ
2019/07/27
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар өнгөрөгч оны аравдугаар сарын 18-ны өдөр ууланд аялахаар яваад сураггүй алга болсон билээ.
Энэ тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд сар гаруй хугацаанд эрлийн ажиллагаа зохион багууласан ч амжилт олоогүй юм. Тэгвэл энэ сарын 23-нд тус аймгийн Улаан-уул сумын нутгаас хоёр цогцос олдсон байна. Цагдаагийн байгууллага тухайн хоёр иргэнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг тогтоохоор шалгалт явуулж байгаа аж.
Бат · 2019/07/27
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо