“Ногоон нуур" 1008 айлын орон сууцны бүтээн байгуулалт дөрөвдүгээр сард эхэлнэ
2019/07/29
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур" 1008 айлын орон сууц төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт өнгөрсөн баасан гарагт Монгол, Хятадын тал гарын үсэг зурсан байна.
БНХАУ-аас Монгол Улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг ийнхүү үзэглэснээр төсөл хэрэгжих эрх зүйн нөхцөл бүрэн бүрдлээ гэж Барилга, хот байгуулалтын яам мэдээлж байна.
Хэлэлцээрийг байгуулснаар Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж байгаа аж. Ирэх оны дөрөвдүгээр сард төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
zochin · 2019/07/29
өмнө цаг үед монголчууд бид социализм байгуулж харин орос ба хятадууд барилга, зам үйлдвэр барьж өгдөг байлаа
Зочин · 2019/07/29
Буцааж авахгүй тусламж, тэгээд тэр нь орон сууц барих.... яг юу бодоц гоох ёстой вэ? уг нь өглөө бүр санаж сэрэх нэг юм, зарчим хил хязгаар гэж байх ёстой юм сан