ТҮЦ-нд тамхи худалдаалж байсныг илрүүлжээ
2019/07/30
МХЕГ-ын "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийтийг хамарсан хордлого гарсантай холбогдуулан түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад түргэн үйлчилгээний цэгийн эзэн, иргэн О нь нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи борлуулж байсныг илрүүлжээ. Мөн илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын дагуу хариуцлага тооцож, худалдан борлуулж байсан тамхийг хураан авч улсын орлого болгохоор Нийслэлийн орон тооны Зөвлөлд шилжүүлсэн байна.
Зочин · 2019/07/30
Өдөөд байна уу үгүй юу амьдрал мэдэхгүй мэдрэлүүд чинь одоо л харлаа юу бүх ТҮЦ ширхэгээр тамхи зарж хууль зөрчөөд удаж байна бүгдийг буулга хотын өнгө үзэмжинд харш.
зочин · 2019/07/30
хаха. угаасаа бүх түц-нд л зардаг шд. одоо мэдэж байгаа юм уу. Яасан шинэлэг мэдээ вэ. Уншаад элэг хөшлөө.