Хүмүүнлэгийн үйлстэн, зургаан хүүхдийн ээж, жүжигчин Анжелина Жоли бусдыг гайхашруулж чаддаг нэгэн. Тэрбээр  хорт хавдрын эсрдлийг бууруулах зорилгоор дахин хагалгаанд орохоор бэлтгэж эхэлжээ. Анжелина Жоли өнгөрсөн жил хөхний хорт хавдрын эрсдэлийг 87 хувиас 50 хувь болгож бууруулахыг тулд хоёр хөхөндөө хагалгаа хийлгэсэн юм. Харин энэ удаад Анжелина Жоли өндгөвчөө авахуулах хагалгаанд орохоор бэлтгэж байгаа билээ.

Өдгөө 38 настай Анжелина Жоли “Entertainment Weekly”–д өгсөн ярилцлагандаа “Надад хийлгэх ёстой өөр хагалгаа бий. Би олон гайхалтай хүний зөвлөсний дагуу энэ хагалгааг хийлгэхээр шийдсэн юм. Өмнөх хагалгааны дараа би сайн эмч нарын ачаар сайхан тэнхэрч, ажилдаа хурдан эргэн орох боломж тохиосон нь их аз завшаантай хэрэг” гэж ярьсан байна.

Д.Ана