“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс энэ сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар  цахим хэлбэрээр явуулж байгаа юм.  

Энэ сарын 02-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Бүртгэл энэ сарын 04-ний өдрийн шөнө 00:00 цаг хүртэл буюу өнөөдрийг дуустал үргэлжилнэ.