Ариунаа Сүри өвөрмөц дүр төрхтэй моделиудтайгаа “Mercedes Benz Fashion Week Tokyo” зорино
2014/03/12
Ариунаа Сури моделиудынхаа шалгаруулалтыг маш өндөр тавьж байсан билээ. Тодруулбал, тайзан дээр алхах эрэгтэй, эмэгтэй моделиудад зөвхөн өндрийн шалгуур тавьсан бол шоуны каталогийн зураг авалтанд оролцох загвар өмсөгчид өндөр харгалзахгүй. Харин каталогийн эрэгтэй модель нь Ариунаа Сүри брэндийн чиг хандлагад тохирсон өвөрмөц, шулуун урт үс, сахал, өндөр хамартай байх ёстой гэнэ. Харин эмэгтэй загвар өмсөгч нь шулуун урт үстэйн дээр шулуун өндөрдүү хамар, маш цэвэрхэн арьстай байх ёстой гэсэн шаардлагын дагуу тэрбээр 14 модель сонгон авчээ.
Тэгвэл тун удахгүй тэрбээр “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунд оролцохоор Монголоос 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорихоор бэлтгэлээ базааж байгаа аж. Тус шоунд “ARIUNAA SURI” брэндийн 40 орчим иж бүрэн коллекц бүхий 120 гаруй загвараар оролцох юм байна. Энэхүү загварын шоу энэ сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Токиогийн загварын хамгийн нэр хүндтэй “Мерседес Бенз”-ийн загварын тайзнаа манай улсын загвар зохион бүтээгчид 2014-2015 оны намар, өвлийн загварын бүтээлүүдээ энэ сарын 22 нд танилцуулах юм.
Түүний загварын бусад дизайнераас ялгарах онцлог нь амьдралын хэв маяг, хэл соёл , урлаг загварын үүсэл түүх гээд бүх талаасаа тэс ондоо өрнө дорны хоёр ертөн цийн хооронд нууцлаг оршигч, түүнийг суралцагч ялггааг бүтээлдээ шингэгээгч энэ бол “ARIUNAA SURI”. Үүнийг мэдрэг ч түүнчлэн чанар болон дизайны онцгой шийдэлийг хүсэг ч хэн бүхэнд энэ брэнд зориулагдсан хэмээн Ариунаа Сүри өөрийгөө тодорхойллоо.
Д.Ана