"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Б.Батушка буюу Т.Баттулга аль хэдийнээ уншигч та бүхний танил болсон билээ.

Тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн олны танил эрхмийг битгий уурлуул л даа хэмээсэн юм. Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай "АСА" циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлснээ өнгөрсөн долоо хоногт зарласан. Циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж байгааг өөрчлөх, циркчдийн байрны стандартыг хангаж ажиллах, барилгын дотоод заслыг сайжруулах талаар үүрэг өгч, хэрэв биелүүлээгүй тохиолдолд хувьчлалыг нь хүчингүй болгохоо мэдэгдээд байгаа юм. Энэхүү шаардлага, албан бичгийн хариу болгож “АСА” циркийн тэргүүн Д.Дагвадорж өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр тэрбээр маш их бухимдаж буйгаа илэрхийлээд "Циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Өнөөдөр монголчууд цирк үзэхээ больчихсон. Яамдын сайд, дарга нарт бүгдэд нь урилга өгч байгаа. Хэн ч ирдэггүй. Цирк циркээрээ байгаа. Байх ч болно. Намайг үхсэний дараа юу юм гэхээс. Мөн манайх улсад 80 сая төгрөгийн татвар төлдөг. Өнөөдөр “АСА” циркэд 135 уран бүтээлч гэрээгээр ажиллаж байна. Гэтэл 68 гэж мэдээлсэн байна лээ. Би өөрийгөө зөвтгөх гэж яриагүй. Бид циркийн болон урлаг соёлын тоглолтынхоо PR-ыг дутуу дулимаг хийсэн тал бий. Тэрнийгээ засаж ажиллана. Өнөөдөр алтан манеж сүйрээгүй шүү" гэж мэдэгдсэн.

Ийнхүү аваргын бухимдалтай байхыг харсан жүжигчин залуу аварга аа  уурлуулахгүй байхыг хүсэн  өөрийн үзэл бодлоо илэрхийлж байгаа бололтой.

Д.Ана