Яаж хурдан баяжих вэ
2019/08/12
Монголд хэн хурдан баяжиж байна вэ. Бүх хүн бүр адгийн муу би хүртэл хурдан баяжих хүсэл мөрөөдөлтэй л явна шүү дээ. Гэхдээ та нарт хэлхэд хэдэн жил ажиглаж байгаа судалгааны ажилаа хураангуйлж хүргий.
- Дарга болж авилгал авах. Дээх нь үед 90 саяын гансүх гэж яригддаг байсан бол одоо тэрбумаар нь ярьдаг болсон байна шүү дээ. Оймсондоо хүртэл мөнгөтэй сууж байгааг бэлээхэн чи ч харлаа би ч харлаа. Тэрбумын авилга нь азаартаад 40 саяар торгуулаад гарж л байна. Бүүр заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа гээд хэрэгсэхгүй болгож л байна. УИХ-д хамсаатнууд нь байгаад ийм хууль гаргаад байна гээд учир мэдэх хүмүүс сошлоор яриад байна аан. Хамгаалалт найдвартай юм бишүү.
- Бөх болж наадамд түрүүлэх. Бөхийн өргөөг булаацалдаад байгаагын нууц их мөнгө л гэхийн. Түрүүлвэл хурандаа цолноос аваад олон өрөө байр машин аваад гангарч байна шүү дээ. Юун олимпын аварга юм бишүү. Гэхдээ бөх болж түрүүлхэд нэг хөдөө нутгаар овоглох барилдахаар бие хаа байх гээд хэцүү юм шиг байгаан. Гэхдээ нэг мөнгөтэй над шиг хариугүй бие хаатай гар тэр найрааг нь тултал хийгээд наадамд түрүүлж энэ олон бөхийг онигоо болгоосой гэж наадам бүрээр боддог болчоод байгаа.
- Элдэв янзын шашны зан үйл бодож олох. Түрийвчээрээ далал гэхэд бөхийн өргөө дүүрэн суудаг ард түмэн шүү дээ. Одоо наран хутагтаас аваад хуруугаараа инчидээд бороо оруулдаг гэгээнтэн хүртэл гарч сайхан амьдарцгааж байна. Тэр шүгдэн мүгдэнг ярьхын бол атаархаад шээс гоожхын билээ. Манай хамгийн баячуудаас аваад хамгийн ядуу нь хүртэл ямар нэг мухар сүсэгт мөнгөө өгдөг гэнэ лээ шүү. СУИС төгссөн залуус жүжигчин болох гэж ядарч явахаар ийм юм бодуул гэж их л бодох болоод байгаа.
- Уул уурхайн шантаажлах. Эх оронч дүрд ороод газар нутаг гээд уул уурхайруу дайрах их ашигтай л гэхийн. Нэгэн геологч залуугын ярьсанаар бол хятад уурхайнуудруу огт дайрдаггүй монгол эзэнтэй юмуу барууны зомпаниуд л ажиллагаатай. Тэдэнрүү дайрч бослого хөдөлгөөн гаргадаг. Хятад уурхайнууд бол шууд тохирчдог л гэхийн. Дорнодын нефтийн хятад уурхайнуду, баянхонгорын алтны уурхайнууд, Тосон бумбын хятад уурхайнуудруу огт дайрдаггүйгээс харж болно гэхийн. Харин хажууд нь байгаа барууны болон монгол уурхайнуудруу л хамгийн их дайраад байдаг гэнэ. Ядаж энэ аргыг сонговол эх оронч гэж сайхан нэр зүүнэ шүү дээ.
- Хар пиар хийх. Сэтгүүлч нөхдөө томхон компаний цэвэрлэгчээс бага цалин авдаг гэж шогширч байхаар хар пиар хийж хүнрүү дайр. Магтаж сайшаасан юм бичүүл хэзээ ч эзэддээ гүйцэд таалагдахгүй бөгөөд хариугүй мөнгө өгөхлөө хэл амтай өгдөг. Харин хэн нэгнийг сэгсийтэл хусуул маш их мөнгө бариал орж ирдэг гэнэ. За надаар хэлүүлтгүй ямар сэтгүүлчид хамгийн баян байгааг харж байгаа биздээ. Тэхээр үүнээс хойш бүгдээрээ бусадруу дайр яадын зах зээл нь тийм байгаам чинь. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч чинь хүртэл элдэв хүн амьтанруу уурхайруу дайрч байгаа бичлэг хаа сайгүй л байшд. Юу дутадын бээ алалцаад бай. Энэ аргыг сонговол шударга үнэний манлай баатар гэсэн сайхан нэр зүүнэ. Магтаж бичвэл хөлсний бичээч гэсэн хариугүй алдар зүүнэ шүү дээ.
Аа тэгээд дээрх бүгд хууль ёсны шахуу болцон баригдсан ч ял зэмгүй өнгөрөөд хулгай дээрэм хийсэнээс найдвартай болцым шиг байлээ шүү. За бүгдээрээ хичээгээрэй. Та нар бүгд чаднааа.
Gump
Эх сурвалж: baabar.mn
Зочин · 2019/08/12
Зөв бичих дүрмийг ч ёстой нэг нухжээ.