Нүүрсэн дунд 509 килограмм чулуу нуун хилээр гаргахыг завджээ
2019/08/14
Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 08-ны өдрийн 14:30 минутад Монгол улсын иргэн А нь “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэн дунд шуудайнд хийж бэлтгэсэн 17 боодол 509 кг чулуу нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн Цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явууллаа хэмээн Гаалийн Ерөнхий газрааас мэдээллээ.