Б.Хурц нарын шүүх хурал түр завсарлалаа
2019/08/16
ТЕГ-ын газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр шүүх хурал одоогоор түр завсарлаад байгаа бөгөөд хурлаас ямар нэгэн шийдвэр гарах магадлалтай гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм. Дашрамд дурдахад, шүүх хуралдаан 49 хүний бүрэлдэхүүнтэй байгаа.
Энэ хэрэг нь прокурорын байгууллагаас маш нууцын зэрэглэлтэй ирсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцална. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байгаа юм.