Өнөөдөр /2019.08.22/ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Үйлдвэрчний хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг огцруулахыг шаардаж, Ерөнхий сайдад захидал илгээж буйгаа мэдэгдсэн юм.

Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг зарж, охин компани байгуулахыг судлах тогтоол гарсныг эсэргүүцсэн юм.

С.Эрдэнэ, “Сайд Д.Сумьяабазар компанийн үйл ажиллагаанд хэт оролцож, зүүн Цанхийн 30 хувийг зарж IPO хийхээр Засгийн газрын тогтоолыг гуйвуулж байна. Тэр бүү хэл мөнөөх 30 хувийг Хятадын нэр бүхий байгууллагад ямар ч тендергүйгээр шалгаруулах амлалтыг өгсөн бололтой. Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна. Энэ бүтцийг эсэргүүцэж, Ерөнхий сайдад захидал хүргүүлж байна” хэмээсэн юм.