Автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
2019/08/23
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өчигдөр (2019.08.22) гарав. Тус захирамжийн дагуу:
-Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гаригт замын хөдөлгөөнд оролцоно.
-Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гаригт замын хөдөлгөөнд оролцоно.
Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе.
Хүннү · 2019/08/24
Одоо энэ дугаарын хязгаарарлт, тэгш сондгойгоо боль. Бүсчилэл тогтоогоод төлбөртэй болго. А-бүс нь Их тойруугаас дотогш байна,сарын хураамж нь 100 мянга, В-бүс нь Их тойруугаас гадагшаа байна, сарын хураамж нь 20 мянга, С-бүс нь 25- уулзвар, Жуков, 32-ын тойрог, Нарны замаас гадагш байна энэ бүс төлбөргүй байхаар зохицуулж болно. В-бүсэд томоохон хэд хэдэн зогсоол байгуулаад өдрийн 500 төгрөгний төлбөр ав. Иргэдээс асуугаад байх юм байхгүй шууд хий. Иргэдээс асууна гэдэг чинь башир манж зан одоо үүнийгээ боль. Төсвийн мөнгө идэхдээ хэзээ байтлаа иргэдээс асууж байсан юм. Шууд л "шаадаг" биз дээ. Одоо ажлаа хий газар чөлөөлж зогсоол байгуул.
pkxny · 2019/08/23
манай гомо мөнхөө ах уих д суухад яг тохирно тэгээд бүгдий нь тэр дотор татаж чангаагаад яг тохирно