Монгол Улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.