46 настай Ража Наринесин гэх эмэгтэй хууль бус буюу мэс засал хийх зөвшөөрөлгүй эмчээр гоо сайхны мэс ажил хийлгэснээр "Цементэн нүүрт" хэмээх хочтой болжээ. 

Тэрээр хацар, уруул, хөх, өгзөгөндөө мэс хүргэн гоо сайхан болохыг хүссэн ч харамсалтай нь эрэмдэг царайтай нэгэн болжээ. Харин сайн эмчийн буянаар анх байсан төрхөөсөө арай дээрдсэн байна. 


Түүнчлэн тэрээр маш олон дэмжигчтэй болжээ. Ражагийн хувьд гоо сайхны мэс заслын золиос болсноос гадна өөр нэг шуугиант мэдээллийн эзэн болсон бөгөөд тэрээр өмнө нь эрэгтэй нэгэн байжээ. Тэрээр багаасаа л өөрийнхөө эмэгтэй тал давамгайлж байгаад мэдэрдэг байсан аж. Тиймээс эмэгтэй болохыг хүсдэг байв. Тиймээс эмэгтэй хүн шиг хувцасласан ч "Эмэгтэй хүний хувцастай Эр хүн" л харагддаг байжээ.

Харин энэ бүхнийг эцэс болгохын тулд мэс засалд орж дүр төрхөө өөрчилсөн байна. Гэвч хууль бус эмчээр гоо сайхны мэс заслын гай гэнэт мэдрэгдэн хамаг төлөвлөгөө нь нуран хүн харахын арга үгүй этгээд царайтай болжээ. 

Одоо байдал сайжирсан бөгөөд түүнд мэс засалд хийсэн эмчийг баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.