Сонгуулийн луйвар эхэллээ
2013/04/01
Иргэдээ дахин, дахин бүртгүүлж эхэлсэн нь үүнийг гэрчилнэ. Мал ээмэгжүүлж байгаа аятай цөөхөн хэдэн монголчуудаа сонгууль бүрийн өмнө бүртгэлжүүлж, бичиг баримтжуулдаг хууль Монгол Улсад мөрдөгдөх болсоор хэдэн жилийг элээж байна.
Дөрвөн жилд нэг удаа олддог ховорхон завшаан гэж иргэд баярладаг бол эрх баригчид үхсэн хүнийг амьдруулж, ам бүл цөөтэй айлд ах, дүү амраг садныхаа нэрийг шингээх байдлаар амьгүй албат олшруулдаг ховорхон завшаан гэж билэгшээдэг. Нэг үгээр, сонгуулийн луйврын ажиллагаа бүртгэлээс эхэлдэг аж. Ямар сайндаа л 10 сарын өмнө бүртгэлжүүлж байсан бүртгэл өнөөдөр ч өрнөж, ид дундаа бужигналдаж байх вэ дээ.
Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчиддоо бүртгэлжүүлж, цахим үнэмлэхтэй болгож байгаа нэрийдлээр нэлээд бантан хутгасан. Ёстой л уул хараагүй хормой шууж, ус харалгүй гутлаа тайлав гэгчээр юм болж цахим үнэмлэх олгох сургаар иргэний үнэмлэх хэвлэх ажиллагааг зогсоож, эцэст нь лавлагаагаар саналаа өгөхийг үүрэгдсэн юм даг. Түүнчлэн хэвлэгдсэн цахим үнэмлэх эзэндээ олгогдоогүй, хамт амьдарч байгаа хүмүүсээ танихааргүй болтол нь олон хүн нэмж бүртгэгдсэн гээд элдэв маргаан тасраагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дахин бүртгэлжүүлэх ажиллагаа явагдаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудсанд байршуулсан талаараа зарлажээ. Өчигдрийн байдлаар уг сайтаар 61710 иргэн хандалт хийж өөрийн мэдээллээ шалгаж, баталгаажуулсан аж. Албаныхны хэлж байгаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын энэхүү цахим хаягаар иргэн орж “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхонд нэвтрэн орсноор өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах гэнэ. Хэрэв тухайн иргэний мэдээлэл бүртгэгдээгүй юм уу, эсвэл зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой аж. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн болон гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн байвал санал өгөх өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гомдол гаргах эрхтэй тухай ч тусгажээ. Сонгуулийн бэлтгэл ажил графикийн дагуу гялалзтал өрнөж байгаагийн баталгаа. Цаашлуулж хэлбэл ажил хэлбэр талаасаа сайхан л явж байгаа тухай цагаан мэдээ. Үнэндээ хөшигний цаана жинхэнэ ажиллагаа өрнөж буй. Тиймдээ ч Улсын бүртгэлийн газрын удирдлагыг аль нам Засгийн эрхийг атгаж байгаагаас хамаарч, томилдог хамгийн чухал албан тушаал гэж учир мэдэх хүмүүс нэрийддэг. Тиймдээ ч Төрийн тэргүүн, Ерөнхий сайдаасаа эхлэн онцгойлон анхаарч, чухалчлан авч үздэг гэж байгаа.
Сонгогчдын нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт дээр тулгуурлан санал луйвардах аргууд бас өөрийн гэсэн нэртэй гэлцдэг. Тухайлбал, “Хогоор дүүргэх”, “бухын баас”, “үхдэл”, “цэвэрлэгээ”, “ихэрлэх”, “гачлан”, “молиго очир” гэх түлхүүр үгнүүдтэй аж.
Хогоор дүүргэх, бухын баас гэдэг нь аргын хувьд адил. Сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасах учиртай хүний нэрийг хэвээр нь үлдээж, насанд хүрээгүй хүмүүсийн нэрийг нэмж бичих гэсэн утгатай гэнэ. Харин үхдэл гэдэг нь нас барсан иргэд болон хоригдлыг сонгогчдын нэрсийн жагсаалтад хэвээр үлдээж луйвар хийх шигшмэл аргуудын нэг. Ихэрлэх гэдэг нь сонгогчдын нэр үнэмлэхийг давхардуулан бичих бол молиго очир гэх түлхүүр үг нь иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэх, цэргийн албан хаагчийн үнэмлэх, гадаад паспортыг хуурамчаар үйлдэж саналын тоонд оруулахыг хэлдэг байна. Энэ мэтчилэн түлхүүр үгнүүд ч хэрэглэгдэх болжээ.
Энэ удаагийн сонгуулийн саналыг автомат машинаар тоолно. Эрх баригчдаас өөр хүнд муухай зантай энэ машиныг Б.Жаргалсайханаас эхлээд олон хүн үзэн ядаж суугаа. Хорыг хороор ялалт байгуулж чадсан АН-ынханд уцаарлаж байсан бол одоо баярлаж байгаагаа илэрхийлж суугаа Буянгийн Жагаа дараагийн удаад луйврын аргыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодотгож байсан. Тэдний луйврын аргыг адгийн тэнэг ч мэдэх болсныг ч онцлоод авна лээ. Сонгогчдын нэрсийн жагсаалт ч ялгаагүй хуучны луйвар гэдгийг улс төрийн хүрээнийхэн бүгд хүлээн зөвшөөрдөг. Ямартаа л тухайн тойргийн сонгогчдын тооноос давсан тоон үзүүлэлттэй үр дүнгийн бичгийг хууль, шүүхийн байгууллагаар барьж гүйх вэ дээ. Ийм байхад бүртгэлжүүлэх нэрийн дор хийдэг бүтэл муутай луйвраа зогсоох цаг болсон юм биш үү, эрх баригчид аа. Шинэчлэл гэдэг гоё үгнээс цаашгүй энэ Засгийн газарт автомат машинаас өөр хань тийм их хэрэгтэй гэж үү.
Л.НИНЖСЭМЖИД
Зочин · 2013/04/04
ХӨӨРХИЙ ЭНЭ НИЙНЖЭСЭЭМЖИЙД ГЭГЧИЙН САНАА НЬ ШУДРАГА ТООЛДОГ МАШИНТАЙ БОЛЧИХООД НӨГӨӨ АРГУУДАА ХЭРЭГЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОНД УУР НЬ ХҮРЭЭД АРДЧИЛАЛ РУУ ДАЙРАХ ЭЭЛЖИТ АРГА НЬ ЮМ ШИВ ДЭЭ.
Зочин · 2013/04/03
odoo ardchilsan geh hvmvvs garahgyi ee.ted ardchillyg bulshilj bna
Зочин · 2013/04/03
itgehed berh tun hetsyy boljee.ene turiin yed l mah 10000 hol garch yumny vne tengert hadav.ahiad ch osno.
Зочин · 2013/04/03
avtomat mashinii programmyg ardchilsan geh hymyys zohiodog yumaa.
Зочин · 2013/04/03
odoo ardchilsan geh hvmvvs garahgyi ee.ted ardchillyg bulshilj bna
Зочин · 2013/04/02
Автомат машин хэрэглэснээр сонгуулийн дүн үндсэндээ зөв гарч байгаа. Энэ ньсонгуулийг удаа дараа луйвардаж ирсэн МАН-д их хүнд туссан даа. Энэ машин дэндүү шудрага юм л даа.Чухам энэ л МАН-ын эрх ашигт харшлаад байгаа юм. Иймд монголчууд аа аливаа шудрага, дэвшилттэй бүхнийг үгүйсгэгчдийн үгийг бүү сонс.
Зочин · 2013/04/02
УриалгаМонголчуудаа хүн бүр өөрт оногдсон ажилаа зүгээр л үнэнчээр хийгээд үзье. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, Монголынхоо төлөө тэгээд л болоо. Гуйя 4 жил тэгээд ард нь харья юу өөрчлөгдсөн байна. Оройтохгүй шүү одооноос эхэлье.
Зочин · 2013/04/02
yalagdahaa medsen hunii l ug baihdaa bodvol
Зочин · 2013/04/02
YUN YADARGAATAI YUM ZUGEER AJLIIG NI HIILGE. ZAG HUGAZAA HARUULNA ESVEL BUZAAD MAN-DAA DEERELHHUULEED DOROMJLUULAAD BAIJ BAIHDAA TAARSAN UHER MONGOLCHUUD
Зочин · 2013/04/02
YUN YADARGAATAI YUM ZUGEER AJLIIG NI HIILGE. ZAG HUGAZAA HARUULNA ESVEL BUZAAD MAN-DAA DEERELHHUULEED DOROMJLUULAAD BAIJ BAIHDAA TAARSAN UHER MONGOLCHUUD
Зочин · 2013/04/02
Иргэний бүртгэл мэдээллийн газар бүртгүүлж бичиг баримтаа өгсөн болов ч үнэмлэхээ авч чадалгүй 2 жил болж байна яаах бэ,