Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай авто машин замын хөдөлгөөнд оролцоно
2019/08/31
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлд замын ачаалал ихсээд байна. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах үүднээс амралтын өдрүүдэд авто машины дугаарыг тэгш, сондгойгоор ангилан явуулах захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан билээ.
Захирамжийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний бямба гарагт тэгш тоогоор төгссөн дугаартай авто машин замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай авто машин замын хөдөлгөөнд оролцох юм.
Хүннү · 2019/08/31
Одоо наад тэгш сондгойгоо боль. Наадхаас чинь болж машины тоо нэмэгдсэн. Нэг л их шинэ юм санаачилдаг хүмүүс болоод "тэгш, сондгой"- санаачилтал түүнээсээ илүү гай тарьснаа мэдэж байна уу. Үүнээс хэн хожсон вэ? Арилжааны банкууд. Тэд өндөр хүүтэй лизенг гаргаж ирсэн. Тэдний зөв. Төр засаг нь нэг айлыг "хоёр машинтай бол" гэсэн санааг битүүхэн гаргаа биз дээ. Одоо яахав гудамжиндаа бүгд "бөглөрөөд" байж л байг ямар хийх ажилтай ч биш.