Их хотын түгжрэлийн "гол шалтгаан нь юу вэ"
2019/09/10
Их хотын залуус түгжрэлд амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрүүлж байна. Арга ч үгүй биз. Хүн болгон машин унаж байгаа цагт "түгжрэлийг буруулах" талаар ам нээсэн бүхэн адлуулдаг болсон. Сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө "бүсчлэлд" хувааж автомашиныг зохицуулдаг болъё гэхэд "баян, ядуу"-аар нь ялгаварлан гадуурхлаа хэмээн өдөр, шөнөгүй шүүмжилсээр унагачихсан.
Тэгсэн одоо жолооч нар өөрсдөө түгжрэлийг бууруулах" гарцаа ийн хайж байна. Сошиалд Paparazzi+Traffic Mongolia хуудас байдаг гэдгийг жолооч бүр мэддэг.
Одоо нөгөө бүсчлэлээ яриад нервтээд явж байна. Өглөө, оройдоо нийтийн тээвэртээ багтахгүй. Хувийн машинаа унахаар түгжрэлээсээ үүдэж бөөн стресс. Түгжрэлийн гол шалтгаан нь, жолооч нар өөрсдөө гэдгээ үл анзаарна.
Дүрэм зөрчиж, нэгнийхээ урдуур орчих гэд шахаж зүтгэсээр байгаад "бөглөө" үүсгэчихнэ. Үүний тод жишээ нь, Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. Үүнийг өнөөдрийн байдлаар 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгуульжээ.
“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Дэлхийн олонх улс орон "Yellow box junctions" буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв, Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад удаж байна.
Энэ мэтчлэн дүрэм зөрчигчид олон бий. Нөгөөтэйгүүр, зохиомол түгжээ үүсгэгчид байна. Энэ ангилалд жолооч нар болон зарим нэгэн замын цагдаа нар орно. Замын цагдаа нарын хувьд нөгөө талын урсгалаа явуулаад нэгийг нь нам зогсоочихно. Хий бухимдаж уулзвар руу шахаж орох асуудал хаа сайгүй. Тухайлбал, 3,4-р хорооллын эцэсээс жолооч нарын сайн мэддэг "Шуудангаар эргэх"-дээ гэрлэн дохиогоо хараад нэвтэрчихэж болдог. Гэтэл эмх замбараагүй дайран орж ирээд "түгжээ үүсгэчихнэ". Хэдхэн минутын тэвчээр жолооч нарт байхгүй улмаас "өнөөдөр түгжрэл хаа сайгүй" байна. Үүнийгээ өөрсдөө ухамсарлаж байгаа шинж алга. Элдэв хараал хэлж биенийгээ нохой, гахайгаар нь дуудаад өнөөх түгжрэлээ үүсгэсээр буй.
Уг нь манай улсад нийтийн тээврийнхээ хөгжил дээр бага зэрэг сэтгэл гаргаад анхаарахад л "түгжрэлээс ангижрах"-ад тун амар байх байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл "U-money" картыг нэвтрүүлснээс өөр дорвитой амьдралд тустай дэвшил гарсангүй.
“Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих бэлчээрээс гарч үзээгүй” гэдэг шиг ойрхон газарт машин унаж явахыг хэн бүхэн хүсэхгүй биз ээ.
zochin · 2019/09/11
durmee sain barival ,tugjreliin 50 huvi buurna gesen sudalgaa bdag uym
Зочин · 2019/09/10
Цөөхөн хэдэн шалтгаан байгаа юм шигзамбараагүй чанаргүй маш богино хугацааны курсууд жолоо барих нас хэт эрт насжилт өндөр авто машин замбараагүй их хэмжээгээр оруулдаг байдал (сэлбэг нэрээр оруулдаг луйвар) нийтийн автобус такси тогтмол шинэчлэгддэггүй дутагдалтай хангалтгүй байгаа ганц нэг зөвшөөрөлтэй нь бодит үнэн төлбөрөөс өндөр хөлс мөнгө авдаг зэрэг шалтгаан байгаа юм шиг санагдана дээр нь хариуцлага алдсан зөрчил гаргасан жолооч нарын шийтгэл хэт зөөлөн юм байгаа юм болов уу
Зочин · 2019/09/10
нүх саад болгон дээр жаажигнасаар явж байгаа юм чинь яаж түгжрэхгүй байхав дээ
Зочин · 2019/09/10
Тэгш сондгойгоор өдөр бүр явуулна гэдэг ирээдүйгүй юмаа. Одоо удахгүй айл бүр тэгш сондгой дугаартай 2 машинтай болчихно биз. Зогсоолоо нэмэх гудамж гаргах гүүрээ олшруулах, нүхэн гарц хийхээс өөр ямар арга байхав дээ. Бодоод бодоод бодын шийр дөрөв.
Зочин · 2019/09/10
Жолооч нар өөрсдөө.
хүннү · 2019/09/10
Наадхаа зүгээр орхи, дүрэм зөрчснийг нь нэг бүрчлэн торго. Жолооч нар зүгээр л цуваад гарчих газар заавал нэгнийхээ урдуур чихдэг. Хэн хүний нүд хариулсан нь явна, дүрмээ сахисан нь хойно хоцордог байдал газар авлаа. Нүд хариулсан болгоныг торго. Манайхан бүүр ийм байдлааряваад сурчихсан энэ нь түгжрэлд гол нөлөө үзүүлж байна. Дугаарын хязгааралт, тэгш сондгойгоо одоо боль. Яахав дүрмээрээ явж чадахгүй бол гудамжиндаа хэвтэцгээнэ биз. Үгүй бол бүсчиллээ жинхэн утгаар нь хэрэгжүүл, энд баян ядуугийн ялгаа байхгүй ер монгол ядуу хүн хаана байна. Ядуу юм бол яах гэж бензин аваад машиндаа хийгээд байгаа юм. Одоо тэгэж "би ядуу" гэж баашилхаа боль, ядуу хүн байхгүй харин амар аргаа мөнгө олох гэсэн хүмүүс өч төчнөөн болж. Ажил хийх хүн олдхоо байсан бүгд халтуур хийдэг сард бензинээ хасаад 0,9 - 1,8сая төгрөг олдог халтуучид юу гэж ажил хийхэвдээ. Эд чинь татвар төлдөггүй "би ажилгүй хүн юугаа өгөх юм" гэцгээнэ. Хотын түгжрэлийн гол эзэдчинь эд нар шүү. Ийм учираас наад асуудлаа орхи.
иргэн · 2019/09/10
Замын зохицуулалт чинь болохгүй байна аа. Уулзвар бүр дээр бүх машиныг автоматаар улаан таарч түгжрэлийг зориудаар бий болгоод байна. Эхний уулзварын ногоон гэрэл дараа дараагийн уулзвар дээр ногоон гэрэл таардаг байж замын нэвтрэх чанар сайжирнаа. Замын урт чиглэлд эхнээсээ ногоон гэрлээр 40 км цагийн хурдтай автомашин явахад замын төгсгөл хүртэл саадгүй явж болохоор зохицуулах хэрэгтэй. Хөдлөн чиглэл нь мөн адилхан ногоон гэрлээр ороод урт чиглэлд ороход дараагийн уулзварт саадгүй байхаар зохицуулдаг болох хэрэгтэй. Замын хөдөлгөөнийг зохицуулаад байна уу? зориудаар түгжрэлийг бий болгоод байна уу? шалгал даа. Чадамжгүй чадваргүй мэдлэггүй ажилтнуудыг даруйхан сольж байх хэрэгтэй байна.