Жүжигчин Г.Амгаланбаатар МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнээс албан ёсоор уучлалт гуйлаа.

Тодруулбал, Тэрбээр 2014 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр өөрийн цахим хуудснаа "Энэ мисс Сэлэнгэ л гэнэ. Хаанахын ямар ч мисс юм, хэзээ мисс болсон юм, бүү мэд. Үргэлж л нүцгэн зургаа сайт дээр тавиулах юм. Бас тэр Шүүдэрцэцэг ч гэнэ үү, би лав тийм жүжигчин танихгүй юм. Дандаа сайт дээр гарчихсан байх юм. Эд нар ер нь мөнгө төлж, өөрсдийгөө тавиулдаг байх аа. Нөгөө зохиолын дуучин, сөөнгө хоолойт Бат-Эрдэнэ мөнгө төлж FM-ээр дуугаа явуулж хит болгож байсан шиг..." хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм байна. Гэтэл зарим мэдээллийн сайтууд уг постыг нь мэдээ болгон бэлтгэж олон нийтэд цацжээ.

Иймд жүжигчин Г. Амгаланбаатар буюу Амгаа МУГЖ Ч.Бат-Эрдэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан явдал болсон учир уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн юм.

Д.Ана