Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан билээ.

Тэгвэл уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, маргаашнаас авто замын хөдөлгөөнийг нээх юм. Ийнхүү Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусав. Шинэчлэлийн бүтээн байгуулалтын тухайд, асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг хийсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Ган гүүр" ХХК гүйцэтгэжээ.