“Харанга” хамтлагийн дуучин МУСТА Х.Лхагвасүрэн тун удахгүй “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад авсан. Тэгвэл түүнийг МУГЖ цол тэмдгээр шагнууллаа гэх мэдээлэл зарим цахим сайтуудаар цацагдаж эхэлсэн юм.

Түүнийг энэхүү шагналаа хэзээ гардаж авсан талаар тодруулга авахаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ш.Отгон-Өлзийтэй холбогдлоо. Тэрбээр "Ойрын өдрүүдэд болоод өчигдөр ямар ч хүнд шагнал гардуулаагүй. Хамгийн сүүлд сар шинийн баяраар хүмүүст шагнал гардуулсан байгаа. Түүнээс хойш хэнийг ч шагнаагүй. Ирэх долоо хоногт шагнал олгогдох төлөвлөгөөтэй байгаа. Тэдгээр хүмүүсийн дунд дуучин Х.Лхагвасүрэнгийн нэр орсон эсэхийг би сайн мэдэхгүй байна" гэлээ.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Дуучин Харангын Х.Лхагвасүрэн албан ёсоор МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаалгагаагүй юм байна.

Д.Ана