МХЕГ-ын даргын баталсан 01/240 тоот "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Баясах өргөө" ХХК-ийн супермаркетад хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар "Анунгоо" ХХК нь хадгалалтын хугацаа дуусах хугацаа дөхсөн бэлэн гоймонг сургууль, цэцэрлэгийн орчинд нийлүүлсэн үйлдлийг илрүүлж, нийт 3 нэрийн 3470.0 кг, 8.755.942 төгрөгийн үнэ бүхий бэлэн гоймонг зах зээлээс татан авахуулж зөрчлийг арилгуулсан байна.