Э.Бөхбат: Дүрэм зөрчихгүй бол осол 50 хувь буурна
2019/09/26
С.САРУУЛ
ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг эхлүүллээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
–Аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?
–Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж чадвал түгжрэл 38 хувиар буурна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тоо өсч, сүүлийн гурван жил хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсон. Үүний 150 нь хүүхэд байна. Тиймээс энэ удаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулна.
-Зам тээврийн ослын ихэнх нь орон нутагт үйлдэгддэг үү?
– Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгдсэний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Дураараа биш дүрмээрээ” аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.
Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг. Тухайлбал, гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Мөн тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх зэрэг олон сөрөг үр дагавартай. Хамгийн гол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хурт хэтрүүлэхгүй, хамгаалах бүсээ зүүж хэвшвэл зам тээврийн осол 50 хувь буурах боломжтой.
Эх сурвалж: www.polit.mn
zochin · 2019/09/26
hurandaa miny de,hurandaa miny ta bol huuly durem yrih erhgui hun yum bn le sh te.ooroo huuly zorchdog hun busdad yu yrih yum.
ЗОЧИН · 2019/09/26
ЭНЭ ХҮН ХУУЛЬ, ДҮРЭМ ЯРИХ ЭРХТЭЙ ХҮН МӨН ҮҮ. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ УЛАМ Л МУУХАЙ ХАРАГДУУЛААД БАЙХЫН. НЯМКА АХ АА ЮУ ХИЙГЭЭД БАЙНАА.
Зочин · 2019/09/26
энэ хулгайчийг халахгүй бол цагдааг энэ хулгайчаар л төсөөлөх болно шүү
Зочин · 2019/09/26
яааж яаж яаж энэ хулгайчтай цагдаа хамт байхийм бээээ
Зочин · 2019/09/26
энэ хулгайчийг цагдаагаас халаач халахгүй бол цагдаагийн нэр хүнд дандаа муу байх болно хөөе
Зочин · 2019/09/26
хөөе чи зүгээр л зайл
Зочин · 2019/09/26
бас дүрэм журам яринаа хаахахахахах их эдээ эсгий гуталтай гэдэг шиг
Зочин · 2019/09/26
нэг өрөө байраа мартдаг гар юу гэж мултраад байна цагдаагийн ажилтан цалингаараа байраа аваад байранд орох завгүй тэгээд бүр байраа мартдаг овоо гар вэ. тэрэнд нь нэг гар казино ажиллуулдаг хаа ха ха ха ха ёстой хуцваа
ebi · 2019/09/26
хархаар инээд хүрээд байх юмаа. одоо хууль дүрмээ яриж чадах л юм байхдаа
Зочин · 2019/09/26
Ichsen hun alnaa gj... Neg l ih onoldoson, chuham l dvrem yarisan hun, achir deeree yalgaagui l hulgaich ym shiv dee chaavaas
Нээрээ · 2019/09/26
Бөгий пактлацан шт.. Мөрийтөй тоглоом ажиллулсаан.. Тэнэг
Зочин · 2019/09/26
Neg l saihan dvrem yarisan hvn tsaanaa bolhoor tcagdaagiin ner barisan hulgaich