Эмээлт товчоонд энэ сарын 24-25 нд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн БОХ-ын усын ахлах байцаагч Г.Цэцэгдэлгэр 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Уг хугацаанд 239 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, Хөвсгөл аймгаас зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 6 шуудай буюу 200 килограм орчим самрыг илрүүлэн шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Эргэн сануулахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон. Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар буюу 25 кг хүртэл бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна.