"Нийслэлийн нийтийн тээврийн автобусаар зорчих үнэ нэмэгдэж, 600 төгрөг болсон байна" гэх мэдээлэл өнөөдөр сошиалд тархав. Тодруулбал, “Иргэд хот дотор нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ нэг талдаа 600 төгрөг төлөх бол хотын захын чиглэлүүд болох Ар согоот, Өвөр согоот, Шарга морьт зэрэг зуслангийн чиглэл, Налайх чиглэлийн автобусуудын үнэ 600-900 төгрөгийн хооронд чиглэлээсээ хамааран нэмэгдсэн байна" гэсэн байна.

Тэгвэл эл асуудлын талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодруулахад, "Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ тариф өөрчлөгдөөгүй. 500 төгрөгөөр зорчиж байгаа. Нэмэгдэх талаар ямар нэгэн яриа гараагүй" гэсэн тайлбарыг өглөө.