Голын ус руу цус асгарсан талаар МХЕГ тайлбар хийв
2019/09/29
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал нядалгааны газруудын бохироос болж цусан гол урсаж байгаа гэх иргэний мэдээлэл цахим орчин шуугиан тарьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр МХЕГ-ын улсын байцаагчид газар дээр нь ажиллажээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх зүйл нь тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн бохирын шугам гэмтсэнээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Харин албаныхан дээрх хэргийг шалгаж, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдлээ. Мөн хөрсний болон орчны бохирдлыг арилгуулах үүргийг МХЕГ-аас өгчээ.
Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг 90 гаруй компанийн үйл ажиллагааг өнгөрсөн долдугаар сар МХЕГ болон мал эмнэлгийн газрууд шалгалт хийж, зөрчил гаргасан компаниудтай хариуцлага тооцож ажилласан гэнэ.
Зочин · 2019/09/30
Хэдэн ногооноор нүдийг нь тагладаг юм бол МХЕГ ажлаа хийвэл хийсэн шиг хийгээч ээ
Зочин · 2019/09/30
Тэгээд тэр зөрчилтөй газруудыхаа үйл ажиллагааг зогсоогоочээ. Худлаа шалгасан дүр эсгээд анхааруулаад хариуцлага тооцно гэж сүржигнээд хэрэггүй ямарч нэмэргүй. Муу ёрын цусан гол нь урсдагаараа л урсана Богд хан Уулын ард Монголчуудын цусыг урсгах хоёр шуудуу байдаг юм одоо тэр хоёр шуудуугаар биднийхээ цусыг урсгах нь л дээ энэ 76 хулгайч ардчиллын жилүүдэд иддэг өмсдөг хэрэглэдэг бүгдийг урд гаруудын гарт атгуулчихсан одоо харин амийг нь авахуулахаар ажиллаж эхлээ шивдээ.