Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна
2019/10/09
11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.
Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.
Зочин · 2019/10/10
Энэ бол мөнгө үрсэн бодлогогүй ажил. Харин зуухыг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн шахмал түлшний галлагаа, аюулгүй ажиллагаа, чанар зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. СО гийн мэдрэгчийг оруулж ирж худалдаанд гаргах нь зөв. Aliexpress-д 15000 төгрөгөөс хэтрэхгүй байна. Юун 30000-40000 гэж. Нөгөө мөнгө хулгайлагч нар ажиллах нь. Ер нь бол орон сууцжуулах ажлыг тодорхой шат дараалалтай хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн хийн халааалтыг хэрэгжүүлэх зүйтэй. Одоогийн байдлаар шахмал түлш нь үнс ихтэй, илч муутай байгаа юм бол уу. Мөн 25 кг-аар савласан түлш нь 19,1-21,5 кг байгааг хүмүүс шүүмжилж байгаа нь түгээх хэсэг дээрх нөхдүүд хулгайлж иргэдийг хохируулж байгаа асуудал шүү.