Өнгөрсөн шөнө угаарын хийд хордсон байж болзошгүй зургаан дуудлага иржээ
2019/10/11
Өнгөрсөн шөнийн байдлаар буюу 2019.10.10-11-ний шилжих шөнийн 06:00 цагийн үед авсан мэдээллээр зургаан өрхийн 15 иргэн угаарын хийн асуудлаар эмнэлэгт хандсан байна.
Үүнээс 13 хүнд гэрийн нөхцөлд зөвлөгөө өгөн үлдээж, хоёр хүүхдийг ЭХЭМХҮТ-д эмчилгээ хийн, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэн буцаажээ.