"Миний нэрийг Амараа" гэдэг хэмээн нэг хэсэг рекламанд тоглосон жүжигчин бол  Б.Амарсайхан. Түүнийг үзэгчид энэ рекламаар нь андахгүй сайн танина. Түүнийг монгол төрхтэй хэмээн найруулагчид үнэлдэг.

Тэрбээр “Уулын хөх сүүдэр”-ээс гадна  “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Боолын гэрээ”, “Цасан охин” “ Бодлын хулгайч”, “Аравт” зэрэг кинонд гол дүрд болон туслах дүрийг бүтээсэн.

Залуу жүжигчин Амараа "Academy Awards 2012" наадамд "Wisdom Film" продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Бодлын хулгайч" киноны 90 саяын Гансүхийн дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан билээ. Энэхүү киноныхоо "Залуу нас"  дууг дуулж, авъяастай нэгэн гэдгээ харуулаад авсан удаатай.  Энэ дуу нь нэрт яруу найрагч Р.Чойном агсны тэрлэсэн “Залуу нас" шүлгээр бүтсэн бөгөөд Б.Одбаяр буюу Оки аяыг нь зохиосон.

Тэгвэл тэрбээр тун удахгүй үзэгчидтэйгээ шинэ дэлгэцийн бүтээлээрээ уулзах гэж байна. Тодруулбал, “Үргээлэг” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Түүнтэй хамт жүжигчин Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нарын уран бүтээлчид тоглосон байна.

Энэхүү уран бүтээлийн найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолыг нь А.Баттүшигтэй хамтран бичсэн аж. “Үргээлэг” кинонд монголд амьдарч буй Хятад иргэдийн амьдралыг харуулах юм.

Д.Ана