УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
2019/10/17
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ. Гэм буруугийн шүүх хурал аравдугаар сарын 3-
нд товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа билээ.