“Хагибис” далайн хар салхины уршгаар амь үрэгдэгсдийн тоо 77 болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа 9 хүнийг аврагчид эрж хайсаар байна. Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч хүчтэй аадар борооны улмаас 33 мянга гаруй байшин үерт автаж, 105 мянга гаруй өрх усгүй, олон мянган байшин цахилгаангүй байгаа ажээ.

Японы цаг уурын албанаас нутгийн хойд ба зүүн хэсэгт энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагт илүү их бороо орох төлөвтэй, үерийн улмаас хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул дээрх бүс нутагт зорчих монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газар