МУГЖ С.Жавхлангийн 4.5 сая төгрөгийн үнэтэй дээл
2014/03/20
Зохиолын дууны "ханхүү" гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 21-нд үзэгчдийн хүртээл болгосн. Түүний энэхүү тоглолт нийт 9 хоног тоглосон юм.
Тэрбээр төрсөн өдрийнхөө буюу хоёрдугаар сарын 21-ний тоглолтынхоо орлогыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт нэгдүгээр сарын 23-нд нэг айлын хоёр бяцхан охин осгосон харамсалтай хэрэг гарсан. Тиймээс С.Жавхлан Монгол хүний нэгэндээ сэтгэлийн дэм хайрладаг сайхан зангаар бяцхан охины эмчилгээнд зарцуулахаар хандивласан гэдгийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.
Уг тоглолтын үеэр "дуудлага худалдаа" болсон бөгөөд "Монголын үнэртэй салхи" дууны клипэндээ өмссөн дээлийг үнэ хаялцсан юм. Түүний дээл нэг төгрөгнөөс эхлэн дуудсан дээл 4.5 сая төгрөгөөр худалдаалагдсан байна. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "тоглолтын үеэр дуудлага худалдаагаар зарагдсан дээл" хэмээн гэрэл зургийн нийтэллээ.
Д.Ана
Зочин · 2014/03/25
za bolio ter deel meel ni mani heded yamr hamaataai nbe