Үндсэн хуулийн Цэцийн гишүүн  Д.Сугарын хүү  хар тамхины хэрэгт холбогдсон тухай  мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Тэрбээр 1987 онд төрсөн юм байна тиймээс албаны хүмүүс насанд хүрсэн гэж үзэж С.Цог нарын 12 хүнд холбогдох Давж заалдах шүүх хурал болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон байдаг. 

Тиймээс С.Цог нарын хүмүүсийн анхан шатны шүүх хурал өнөөдөр дахин болох байсан ч нэг өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж хүссэн учир хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч нарыг өмгөөлөгчөөр хангах ёстой гэсэн үүднээс нэг өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч ирэх сарын 1-ний 09.30 цаг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа. 

С.Цогтой хамт Ц.Эрдэнэбилэг, Г.Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нар шалгагдаж байгаа юм. Харин тэдний өмгөөлөгчөөр Т.Мөнхтуяа, Р.Пүрэвлхам нар ажиллаж буй. Түүнчлэн зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-р зүйл ангиар шалгаж байна.

Дашрамд дуулгахад, уг шүүх хурал болох үеэр түүний найз охин нь найзуудынхаа хамт шүүх танхимд орж ирэн “Хайр аа, явъя” гэсээр С.Цогтыг хөтлөн, шүүх танхимыг орхин гарсан юм. Түүний хайр нь дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн төрсөн дүү Ч.Номинхолбоо байв.

Д.Ана