ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгчдэд ногдуулсан шийтгэлийг шүүхээс хэвээр үлдээлээ
2019/10/24
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 онд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгж /Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК/-үүдийн борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний үр дүнгээр дээрхи 9 аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдсон.
Дээрх 9 аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш.Этилжүүлээгүй бензин.Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.
Шийтгэл ногдуулсантай холбогдуулан 8 аж ахуйн нэгж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан ба шүүхээс 6 аж ахуйн нэгжид ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд байна.
matilda · 2019/10/24
Хүннү · 2019/10/24
Наадуулаас чинь болоод өч төчнөөн машин утаа хаяад, доголдоод байна. Маш муу бензин, түлш оруулж ирж байна. Цагдаа нар түүнийг нь мэдэхгүй утаатай байна гэх юм. Засварын газар очихоор мотор чинь хэвийн байна гэдэг. Дизель 200-нууд утаа хаяж байгаа нь түлштэй холбоотой шүү. Манайхан түүхий эдийг нь хямд оруулаад эндээ найруулж ихээхэн ашиг олдог гэдэг үнэн байх.
bat · 2019/10/24
Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо