17 өрхийн 26 хүн угаартсан байж болзошгүй дуудлага ирүүлжээ
2019/10/28
Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран өдөр бүр “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлж буй билээ.
Холбогдох газраас өгч байгаа мэдээллээр, 2019.10.28-ны өдрийн 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдээс нийт 17 өрхийн 26 хүн угаартсан байж болзошгүй дуудлага ирүүлжээ. Үүнээс ЭХЭМҮТ-д 7 хүүхэд, Хордлогын яаралтай тусламжийн төвд 5 иргэн тус тус эмчлүүлсэн байна.
зочин · 2019/10/28
ямар ч арчаагүй хүмүүс вэ түлшийг төр бэлдлээ өөрсдөө зуухаа бэлдээч дээ ам руугаа хоол халбагадуулах хүнд буруу өгөхийн төлөө төрсөн юм шиг байх юмаа