Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2019.10.29 ний өдөр/ Сүхбаатарын талбайгаас эрдэм шинжилгээ, судалгааны тусгай зориулалттай MARSA 3 цуврал "Сансрын бөмбөлөг"-ийг 38000 метрийн өндөрт хөөргөх бөгөөд энэ ажиллагаа нь 10 цагт эхлэх юм. 

Тус үйл явдалтай холбогдуулж, Сүхбаатарын талбайд бөмбөлөг хөөргөхөд зориулсан тусгай хийцийн 10 ханатай том гэр барьжээ. Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв (МАРСА)-гаас олон нийтэд хандаж буй анхны ажил бөгөөд Монгол Улс Нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлөг хөөргөж буй дэлхийн анхны улс болох юм.