Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүү өнөө цагийн хамгийн романтик залуу гэгдэх болсон. Түүний хайртай бүсгүйг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Дуучин залуугийн хайрын эзэн нь Азийн супер модель, мисс О.Ариунзул.

Хамгийн сүүлд л гэхэд Б.Амархүү хайртай гүнждээ "Гэгээн хайрын өдөр"-өөр гэнэтийн бэлэг барьсан. Тодруулбал, UBS телевизийн хамт олонтой хамтран "Гэгээн хайр" нэвтрүүлгийг бэлтгэн олон түмний нүдний өмнө найз бүсгүйгээ баярлуулсан юм. Хайртдаа уулзах бүртээ сарнай цэцгээр бэлэг барьдаг гэнэ.

Харин түүний О.Ариунзулд бэлэглэсэн сарнайн тоо сая болох цагт түүнд сүйн бөгж өгнө хэмээн Б.Амархүү саяхан найзуудадаа ам алджээ.

Д.Ана